Цагдаагийн хошуучийг авлигын хэргээр цагдан хорьжээ

img

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг өнгөрсөн мягмар гараг буюу 21-ний өдөр цагдан хорьжээ. Түүнийг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, олон удаагийн давтан үйлдлээр албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа аж.

 .

Албаны эх сурвалжийн мэдээлснээр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэнэ.

 .

Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 23.3-т зааснаар “Цагдаа болон олон нийтийн байцаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан”, 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар “Цагдаа болон нийгмийг хамгаалах үүргээ биелүүлж байгаа төрийн албан хаагчийг зодож танхайрсан”, 269 дүгээр зүйлийн 269.2.2-т зааснаар “Бусдад их хэмжээний хээл хахууль өгч албан тушаал дэвшсэн, бусдаас хахууль авсан” гэх гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

 .

Гэрч, хохирогчийг дарамталж буруу мэдүүлэг өгүүлдэг байжээ

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас хошууч П.Өлзийсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр өмнө нь таван удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Гэсэн ч гэрч, хохирогчдыг дарамтлаж буруу мэдүүлэг өгүүлэх, танил талдаа авлига өгөх зэргээр аргалаад өнгөрдөг байж. Тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлснээсээ хойш дөрвөн удаа шүүхээр орсон байдаг.

Тухайлбал, өнгөрсөн жил АТГ-ын мөрдөн байцаагч Бат-Олзвойтой бүлэглэж, бусдыг зодож, дарамтлан эрүү шүүлт тулгасан гэх хэрэгт холбогдон шалгагджээ. Шүүх хурал нь саяхан болсон ч сурсан зангаараа энэ хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байна. Прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолд эсэргүүцэл бичиж, дээд шатных нь шүүхэд хандаад байгаа гэнэ.

 .

П.Өлзийсайхан гэж хэн бэ?

П.Өлзийсайхан нь цагдаагийн сургууль төгсөж Сэлэнгэ аймагт хуваарилагдсанаасаа хойш тус аймгийн Цагдаагийн хэлтэст 18 жил ажиллаж байгаа юм байна. Түүнийг гавьтай хэрэг илрүүлж үзээгүй ч, Эрүүгийн тасгийн дарга хүртэл дэвшсэнд гайхах хүн олон байдаг гэнэ. Албан тушаалаараа бусдыг айлган сүрдүүлж сурсан түүний эхнэр нь Сэлэнгэ аймгийн төвд 24 цагийн турш архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг “Хөхчулуут” гэх хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм байна. Сэлэнгэ аймагт П.Өлзийсайхан даргын дэлгүүрийг хааж, зүрхлэх цагдаа, төрийн албан хаагч байдаггүй талаар Сэлэнгэ аймгийн иргэд ам дамжин ярьж байна.

.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэлэнгэ:
Александрийн Ариунбаяр гэж бас нэг хамтрагч нь байгаа цугт нь шалгах хэрэгтэй. Ер нь аймгийн цагдааг шалгах цаг болсон
2013-05-27
Зочин:
Нүгэл нь нүдээрээ гарч дээ.
2013-05-25
Марта:
Сэлэнгээс их юм гарна шүү наад нөхөр чинь их юм мэдэж байгаа шүү Авилгалыг харинч авч өгч сурсан гар даа
2013-05-24
2354654:
nom sain sur surahgui bol tsagdaa bolno shuu
2013-05-23
çî÷èí:
øóäàðãà çàëóó ø äýý Ñýëýíãý íóòàãò ìèíü ãàäíû íºõä¿¿ä äàðãà áîëîí èðæ æèèæ áàéãàà àñóóäàë áàéíà, çàõèàëãààð õèéñýí íèéòëýë áàéíà
2013-05-23
зочин:
эл цагаандаа гарсан новш байна даа, нутгийнх нь анддаггүй юм байна лээ дээ
2013-05-23
Зочин:
Үнэн худал нь мэдэгдэхгүй хуучин Засгийн үед ажилласан гээд төрийн албан хаагчдыг дарамталж болохгүй шүү дээ
2013-05-23
зочин:
эл цагаандаа гарсан новш байна даа, нутгийнх нь анддаггүй юм байна лээ дээ
Kkaaa:
Shorond manai hun bandi bolj bgadaa kkk
2013-05-23
Wert:
Muu hvn ban.iim teneg uhaan muutai nohdvvdiig yagaad ingeed bailgaad baidag bnaaa.ter shorondoo Ochij hvn deerelheed vzgeldee.kkkkkkk
2013-05-23