
СУИС-ийн харьяа Хөгжмийн урлагийн сургуулийн нээлттэй өдөрлөг энэ сарын 13- 24-ний өдрүүдэд болж байна. Өдөрлөгийн хүрээнд “Баярын уянга” тоглолт болон Эрдэм шинжилгээний хурал амжилтай зохион байгуулагджээ. Мөн өдөрлөгийн хүрээнд тус сургуулийн төгсөгч хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, МУСТА Б. Чинбатын “Хөгжмийн үдэш-Чинбаа” тоглолт тавигдсан байна.
Харин өдөрлөгийн хаалтын өдөр Монгол улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Bold Unplugged” тоглолт болох аж.
Сонирхуулахад, Монголын рок поп ертөнцийн өнөө цагийн сор болсон дээрх уран бүтээлчид нь СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн төгсөгчид бөгөөд Төрийн ордонд тоглолтоо хийсэн анхны уран бүтээлчид юм. Харин энэ удаад тэд төгссөн сургуулийнхаа өдөрлөгт зориулан сургуулийнхаа тайзнаа ийнхүү гарахаар болжээ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ