Царнаевын танилыг буудан хороов

img

  Холбооны мөрдөх товчооны ажилтан руу халдсан 27 настай чечень гаралтай залууг буудан хороосон тухай “Си-би-эс” мэдээлжээ. Түүнийг Бостоны алан хядлага үйлдсэн Тамерлан Царнаевтай танил учир байцааж байсан байна. ХМТ-ын тусгай ажилтан Дэйв Кувертье “Бид манай тусгай ажилтны буудах болсон шалтгааны тухай шалгаж байна” гэж мэдээлжээ. Зарим эх сурвалж алагдсан хүнийг алан хядлага болохоос өмнөхөн Тамерлан Царнаетай утсаар ярьж байсан гэж мэдээлсэн байна.Ибрагим Тодашев Бостонд амьдарч байсан. Тулааны урлагаар хичээллэдэг байжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ