
Жил бүр уламжлал ёсоор гаргадаг рейтингийг Ангела Меркель тэргүүлжээ. Сэтгүүлээс эрхэлдэг дэлхийн нөлөө бүхий бүсгүйчүүдийг 58 настай Германы канцлер хатагтай долоо дахь удаагаа тэргүүлж байна. Удаахь байрт Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф, гуравдугаарт “Майкрософт”-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн эхнэр Мелинда Гейтс бичигджээ.
Дөрөвдүгээрт, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, тавдугаарт, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, зургадугаарт, Facebook-ийн гүйцэтгэх захирал Шерил Сандберг (эхний аравт орсон эмэгтэйчүүдээс хамгийн залуу нь, 43 настай), долдугаарт Олон улсын валютын сангийн удирдагч Кристин Лагард, наймдугаарт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Жанет Наполитано, есдүгээрт Энэтхэгийн улстөрч Соня Ганди, аравдугаарт PepsiCo компанийн захирлуудын зөвлөлийн дарга Индра Нуйи оржээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ