Амлалтын уралдаан /33-2/

img

Сонгуулийн сурталчилгааны 33 өдрийн хоёрдох өдөр үргэлжилж байна. Одоо нэр дэвшигчид эх орон даяар дуу хоолойгоо хүргэж мөрийн хөтөлбөр, амлалтуудаа уралдан түгээж сонордуулах ажилдаа орж эхэллээ.

.

“...Эх орондоо газрын тосоо боловсруулж шатахуун үйлдвэрлэдэг болъё. Цахилгаанаар өөрийгөө хангадаг болгоё. Төмөр замын асуудлаа маш хурдан шийдвэрлэе. Үйлдвэрлэлээ босгоё. Уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгоё ..”. Ц.Элбэгдорж  /АН/

.

“...Ард түмний баялаг цөөхөн хүний гарт очиж, баян хоосны ялгаа нэмэгдэж байна. Хамгийн их анхаарал татсан асуудал бол авлигал хээл хахууль. Авлигал хээл хахуультай тэмцэхдээ энэ манай намынх, тэр өөр намынх, ах дүүс минь, анд нөхөр минь гэж ялгахгүй тууштай тэмцэнэ. Энэ авлигалтай тэмцэхдээ хүний өөрийн гэж ялгахгүй үндсээр нь тастан хаяна...”. Б.Бат-Эрдэнэ /МАН/

.

“...Монгол Улсад сүүлийн үед нүүрлээд байгаа таван гол аюулыг олж харсан. Энэ бол үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, үндэсний тусгаар тогтнол, монгол хүний аюулгүй байдал, шударга ёс аюулд орсон байна. Монгол хүнийг хамгийн дээд эрхэм үнэтэй эрдэнэ болгоно. Монголын баялаг алт биш, нүүрс биш, зэс биш, молбиден биш. Монгол хүн монгол төрийн өөрийнх нь эрхэм дээд эрдэнэ нь, хамгийн эрхэм дээд нь юм.  Иймд монгол хүний аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарна”. Н.Удвал /МАХН/

.

Чихнээ үнэхээр сонсголонтой улс орны бүхий л амин чухал асуудлуудыг хамарсан байх хийгээд мөн пиарын талаасаа цогтой дайчин хүнд амархан хүрэх цээжлэгдэхээр байх, хэлсний дараа хүний дотор нэг юм огшоод явчих онцгой үйлчилгээтэй байх зэрэг олон  шалгуурыг хангаж боловсруулагдсан энэхүү уриа амлалтуудаа сонгогчдод яаж хүргэх үү гэдэг нэр дэвшигчдийн хувьд тун чухал асуудал. Мэдээж хэвлэл мэдээлэл цахим ертөнцөөр түгээхээс гадна болж л өгвөл сонгогчдын чихэн дээр тулж нэлээн чанга хашгирч хэлвэл үр дүн нь сайн гарах ёстой. Ийм болохоор нэр дэвшигчид түүнийг дагалдагчид  Монголынхоо 22 аймаг 330 сумаар хөндлөн гулд нэг тойрох болж байгаа юм. Тооны талын хэл рүү шилжүүлээд харах юм бол аймгийн төв бүрт дор хаяж нэг удаа гэвэл 21 удаа, сум бүрт нэг удаа буюу 330 удаа гэвэл хөдөө орон нутагт нийт давхардсан байдлаар 400 удаа амлалт уриагаа давтан хэлнэ.

.

Гэхдээ хэдий ингэж 400 удаа амлалт мөрийн хөтөлбөрөө уралдуулан ярьсан зүтгэсэн байтал нийт хүн амын 40 хувьд л хүрсэн байх юм. Учир нь бид чинь 2.7 саяулаа. Үүнээс нэг сая илүү нь нийслэлдээ бөөрлөөд суурьшсан байгаа. Үүнээс зөвхөн сонгуулийн насынханд л хүргэсэн байдлаар авч үзвэл бүр бага, урам хугарахаар тоо гарч ирнэ. Гэвч ард түмэн гэдэг их бага тоогоор хэмжигдэхгүй өргөн агуулгатай нэгэн цул тул тойроод, уралдаад давхиад бай нэр дэвшигчид ээ. Хөдөө л хамгийн голч бөгөөд интернэт орчин, уран жиргээ, цахим ертөнцийн нөлөөнд автагдахааргүй бие даасан зөв амьдрал эрүүл сэтгэхүйтэй, олон амлалтад хулхидуулж хатаагдсан болд шиг болсон хашир сонгогчид жуумийсхийгээд  хүлээж суугаа даа.

Магтаал алга ташилтын хамт шүүмжлэл ухаарлын ганзагаа дүүргэхээ марталгүй яваарай Нэр дэвшигч эрхмүүдээ.

.

П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ene Udbal abgai chin manin yumuu eregtei hunshig haragdah yum transgender baij magadgui yum baindaa
2013-05-24
baigal:
Elbegdorjiig demjine. emnelegiig shorongiin horigdol orognuulah bolson yaj toriin terguun boloh ve?Udbal neree tatval taarna.Baterdene guai bohiin holboogoo saijruulbal deerdee. MAN ni avilgachdaar duuren shuu dee MAN iig mongoliin horshoos archval taarna.
2013-05-23
MONGOL HUU:
UDBALIIG DEMJTSAGAAE IH ZUILIIG HIIJ CHADAH HUN ANGIIN EMCH NAR
2013-05-23
MONGOL HUU:
BIEIIN HUCHEER NEGIIG YALNAA BILEGIIN HUCHEER TUMNIIG YALNAA HELGUI HUNEES HELTEI NI DEER HUZUUGUI HUNEES HUZUUTEI NI DEE ER HUNEES EM HUN NI DEER BUH MONGOLIIN EMEGTEICHUUDEE EMEGTEI HUNEE DEMJTSAGAAE
2013-05-23
sendem:
Eviig erkhemledeg khun olon baigaasai.
2013-05-23
Баяр:
Бөхчүүд болон мөнгө харж хүн хошигруулдаг сэтгүүлчдийг бодвол эмч хүн арай дээр. Удвал хамаагүй нөгөө 2-ийгоо бодвол нэр цэвэр.
2013-05-23
batjargal:
Mongol ulsiin toloo zutgey gedeg uls torch olon baigaasai
2013-05-23