Х.Тэмүүжин: Н.Энхбаяр өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй

img

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр “зангиагүй уулзалт” хийлээ. Энэ үеэр түүнтэй энгийн хэрнээ энгүүн яриа өрнүүллээ.

.

-Танд хоёр ч удаа заналхийлсан өнгө аястай захидал ирж байсан. Гэтэл хоёр дахь захидлыг бичсэн Н.Энхбаярын гэргий О.Цолмонд хариуцлага тооцоогүй хэрнээ ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяад эрүү үүсгэж шуугиан дэгдээж байлаа. Тэр хоёр эмэгтэйд яагаад ялгавартай хандсан юм бэ?

-Би иймэрхүү захидал ирэхэд ач холбогдол өгч анхаарал хандуулдаггүй. Надад ирсэн захидлуулаас хоёрыг нь л ил болгосон. Н.Энхбаярын гэргий О.Цолмонгоос маш олон заналхийлсэн өнгө, аястай мессежүүд ирсэн. Тэдгээр мессежүүдээс хамгийн энгийн, аймаар биш үгтэйг нь олон нийтэд дэлгэсэн. Түүнээс ирсэн мессеж нь эргээд буух эзэнтэй, буцах хаягтай байсан. Харин ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа ганцхан надад захидлыг илгээгээгүй юм билээ. “Шударга ёс эвсэл”-ийн удирдлагуудад ч мөн заналхийлсэн, бүдүүлэг үг хэллэгтэй захидал ирүүлсэн байсан.

Тэрбээр захидал илгээхдээ нэрээ нууцалж, “Хордуулж ална, араа харж яваарай” гэх мэт дарамталсан утгатай өгүүлбэр бичсэн нь өөрөө гэмт хэрэг юм. Тухайн захидлын эзэн Н.Нарантуяа гэдэг нь тодорхой болоход миний зүгээс шүүхэд өргөдөл гомдол гаргаагүй. Харин “энэ хүнийг хуулийн дагуу шалга” гэсэн үүрэг өгсөн. Гэтэл Н.Нарантуяагийн бие тэнхээ муу гэхээр нь “энэ хүнд заавал эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй” гэж, уучилсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа Н.Нарантуяа “намайг шүүхээс гэмт хэрэгтэн биш гэсэн.

Би ажлаа хийнэ” хэмээн ордонд явж байсан. Тэр үед нь би “Та төрд ажиллахгүй. Яагаад гэвэл Авилгын эсрэг хуульд зохих ёсоор албан үүргээ гүйцэтгэж байгаа хүнийг дарамталж, шахах зүй бусаар нөлөөлөх гэсэн хуулийн зөрчил бий. Ийм зөрчил гаргасан хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэж бичсэн байгаа” гэж хэлээд явуулсан. Хэрэв би Н.Нарантуяагийн эсрэг гомдол, өргөдөл гаргасан бол түүнийг Эрүүгийн хуулийн Зандалчлах тухай зүйл ангиар яллах байсан. Энэ зүйл ангид 15 жил хүртэлх хугацаагаар хорих эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн байдаг.

 .

-Энгийн иргэдийн дунд иймэрхүү дарамт, заналхийлэл бүхий мессеж ирэх явдал элбэг байдаг. Тэдэнд хэрхэн хариуцлага тооцох вэ?

-Бизнес эрхлэгчдийн дунд тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, хэрэг шилжүүлэх гэх мэт асуудал зөндөө гардаг. Тэдэнд хариуцлага тооцох зохицуулалт бий. Харин хувийн амьдралтай холбоотой иймэрхүү асуудал гарахад зохицуулахад амаргүй. Сүүлийн үед “нөхрөөсөө сал, чи хүүхдээ манай хүүхдийн цэцэрлэгээс гарга” гэх мэт заналхийлэл иргэдийн дунд гардаг болсон бололтой. Гэвч одооны хуулиар энэ асуудлыг зохицуулж чадахгүй байна. Харин удаа дараа иймэрхүү өнгө аястай цахим захидал, захидал ирсэн бол хариуцлага тооцно. Ер нь манай хуульд одоогоор дарамтлах гэдэг гэмт хэрэг байхгүй. Харин гүтгэх гэдэг гэмт хэрэг байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхэд худал мэдүүлэг өгч, хэн нэгнийг гүтгэх юм бол гэмт хэрэг.

 .

-Тэгэхээр хэвлэл мэдээллээр нэгнийгээ гүтгэх нь гэмт хэрэг гэсэн үг үү?

-Үгүй. Хэвлэлээр нэг нэгэнтэйгээ маргалдаж, гүтгэх нь гэмт хэрэг болохгүй. Гэхдээ шүүхээр Иргэний хуулийн хариуцлага хүлээлгэх болно. Хэрэв сэтгүүлч иргэн хоёрын дунд маргаан үүссэн тохиолдолд заавал шүүхээр тухайн хэргийг хэлэлцүүлэх албагүй. Харин сэтгүүлчдийн зөвлөл буюу сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээр “Шүүхэд эвлэрүүлэн зуучлах” хуулийн дагуу зохицуулж болдог. Энэ систем барууны сэтгүүл зүйд байдаг учраас хэвлэлийн эрх чөлөө хариуцлагатай, айдас хүйдэсгүй байдаг.

 .

-МАХН-аас Өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж байгаа гэсэн. Танай яамнаас санал авсан байх?

-Өршөөлийн тухай хуульд яам саналаа өгсөн. Манай яам энэ хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ авилгал албан тушаалын, хүүхдийн эсрэг, хар тамхи мансууруулах бодисын, хүн худалдаалсан гэх мэт дөрвөн төрлийн гэмт хэргийг өршөөхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнээс бусад гэмт хэргийг өршөөе гэдгээ хэлсэн. Өршөөлийн тухай хууль батлагдсан ч авилгал, албан тушаалын гэмт хэргээр сууж байгаа Н.Энхбаяр өршөөлд хамрагдах боломжгүй.

 .

- Н.Энхбаярын хэргийг хүнд гэмт хэрэг рүү шилжүүлнэ гээд байгаа шүү дээ?

-Энд хүнд, хөнгөн гэмт хэргийн тухай ярихгүй. Жишээлбэл, хүн худалдаалах гэмт хэрэг хөнгөнөөр зүйлчлэгддэг. Хөнгөнөөр зүйлчлэгдсэн гээд өршөөлд хамрагдаад суллагдана гэж байхгүй. Хэдийгээр энэ хууль батлагдснаар 3000 хүн суллагдана гэж байгаа боловч мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа нь түүнээс ч олон. Энэ хүмүүсийн ихэнх нь суллагдана. Гэтэл эдгээр гэмт этгээдүүд, сэжигтнүүдийн хийсэн хэргийг нотлох гэж, бас баривчлах гэж хууль хяналтын байгууллага, хууль сахиулагчид цаг зав, хөлс хүчээ зардаг. Мөн Төрөөс их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж байна. Энэ их хүч хөдөлмөр юу болох вэ.

 .

-Та зарим нэг улсын цолтой бөхтэй “сошиал медиа”-гаар дамжуулан “Бөхийнхөө цалинг өмнөх сайдаасаа очиж ав. Би цагдаа нараа цалинжуулмаар байна” хэмээн маргалдаж  байсан. Энэ асуудал юу болсон бэ?

- ШШГЕГ-ын нэр дээр нийтдээ 300 орчим бөх, тамирчин, жүжигчин цалинждаг. Тэдний гол үүрэг нь цагаан сар, улсын наадмаар “ЦЕГ-ын харьяа “Хүч” спорт хорооны бөх тэр”, эсвэл “ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны бөх тэр тэд давлаа” хэмээн цоллуулах явдал. Иймэрхүү маягаар энэ байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндийг сурталчилдаг уламжлалтай болчихсон байна. Харин бусад үед бол зарим нь компаниудын өр барагдуулахад дайчлагдаж, бусад нь хувийнхаа бизнесийг амжуулаад явдаг. Өмнөх Хууль зүйн сайдын үед лав нэлээд олон тамирчин “Тив, дэлхийн аваргаас медаль авсан”, улсын наадмаас цол авсан гавьяагаар ШШГЕГ-аас байраар шагнуулж байсан. Харин өдөр тутам хэв журам сахиулж байгаа эргүүлийн цагдаа болон хорихын ажилтнууд насаараа ажиллаад ч орон сууцанд орж чаддаг билүү.

Тиймээс бид ШШГЕГ болон ЦЕГ-ын нэр дээр цалинждаг тамирчин, бөхчүүдийн орон тоог суллаж, дутагдалтай байгаа цагдаа, хянагч нараа ажиллуулах шийдвэрийг гаргасан. Харин бөхчүүдийн асуудлыг соёл, спорт хариуцсан яаманд нь даатгах ёстой гэж үзсэн.

 .

-Та сүүлийн үед зохион байгуулалттай далд хэрэг буюу хүн худалдаалах, хар тамхи, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тусгай алба байгуулна гэдэг болжээ. Үүнийг тодруулж ярихгүй юу?

-Мөрдөн байцаах албаны тухай хуулийн төсөл боловсруулагдаад дуусч байна. Өөрөөр хэлбэл, Монголд зохион байгуулалттай, далд үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэргийг мөрддөг шинэ алба байгуулах юм. Энэ албанд шинжлэх ухааны орчин үеийн арга техник, аргачлалыг ашиглана. Хүчирхэг алба бий болгохтой зэрэгцээд хүний эрхийг зөрчихгүй байх талаас хяналтыг нь сайжруулах ёстой. Өнөөдөр иргэдийн өргөдөл гомдлоор хулгай танхай, дээрмийг мөрдөхөд зориулсан бүтэц, зохион байгуулалттай байна. Гэтэл шинэ төрлийн гэмт хэргүүд нь маш их мөнгө эргэлдүүлдэг, эрх мэдлийн оролцоотой, хил хязгаар нь улс дамнаж байна шүү дээ.

 .

-Шинээр байгуулах мөрдөх алба нь цагдаагийн байгууллагын харъяа байх юм уу?

-Цагдаагийн харъяа биш. Цагдаагийн чиг үүрэг нь хоёр тусдаа байдаг. Хэв журам сахиулах, өргөдөл гомдолтой холбоотой мөрдөн шалгалт явуулах. Шинээр байгуулах мөрдөх алба нь Хууль зүйн яамны харъяа байх болно. Дээрээс нь Тагнуулын ерөнхий газрыг шинээр байгуулах шаардлага байна. Тагнуулын ерөнхий газар бол гадаадад тагнуулын үйл ажиллагаа явуулахаас биш Монгол улс дотроо байгаа үйл явцтай зууралдаад байх шаардлагагүй.

 .

-Тэгвэл таны санаачлагаар байгуулагдах алба нь С.Зориг агсны хэргээс эхлээд илэрдэггүй олон хэрэг дээр нарийвчлан ажиллах уу?

-С.Зоригийн хэрэг нийгмийг цочроосон. Улс төрийн аллагыг илрүүлэхэд бидэнд юу байна гэхээр юу ч алга. Хүний үсийг аваад шинжлэх лаборатори алга. Шинжлэх ухааны ололт хэрэглэх техник алга.  Дээрээс нь хөрөнгө оруулалт ч гэж алга. Мөрдөх алба гэдэг маш том лаборатори, мэдээллийн баазтай, нарийн зохион байгуулалт, гүйцэтгэх ажлын маш том туршлагатай байх ёстой. Бид 20 жилийн туршид шударга ёс, аюулгүй байдлынхаа тогтолцоо, иргэний эрх чөлөөг хамгаалдаг систем рүү хөрөнгө оруулалт хийгээгүй. Юунд хөрөнгө оруулалт хийв гэхээр яамаа, албан хаагчдын тансаглал, шаардлагатай, шаардлагагүй төрийн бүтэц рүү хөрөнгө оруулалт хийсэн. Дээр нь халамжийн үрэлгэн тогтолцоо руу хэтэрхий их мөнгө орууллаа. Мөнгө байсан уу гэвэл байсан. Гэхдээ цагдаа, хуулийн байгууллагын байшин савыг хар даа. Өрөвдмөөр ядарсан байна.

Дээрээс нь албан хаагчдынх нь нийгмийн баталгаа ямар өрөвдөлтэй харагдаж байна гээч. Хэрэглэж байгаа тоног төхөөрөмж нь ямар өрөвдөлтэй байна вэ. Үүнийг эргэн харахаар Монгол Улсын аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөө, хөгжлийн дэвшлийн тулгуур болдог зүйлд хөрөнгө оруулалт хийгээгүй байжээ. Наад зах нь 2008 оны долдугаар сарын 1-нд хэдэн цагдаа бамбайтай байв. Дээрээс нь хэдэн цагдаа гэр хороололд байна гээд л шийдэх асуудал бишгүй байна. Төсвийн тодорхой хэсгийг шүүх, хуулийн байгууллагад зоригтойгоор зориулах ёстой.

 .

-Долдугаар сарын 1-ний хэргийг та анхнаасаа анхааралтай ажиглаж байсан. Үүнийг иргэд өөр өөрсдийнхөөрөө хүлээж авсан. Зарим нэг нь “Буруугүй хүнийг ялласан” гэх бол нөгөө хэсэг нь “Төр тусгай үүрэг гүйцэтгэ гэж хайр найргүй зүтгүүлчихээд эргээд өөрсдийг нь яллаж таарахгүй” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, цагдаа буудсан нь үнэн юм бол төр өөрөө яагаад хариуцлага хүлээж болдоггүй юм бэ?

-Цагдаагийн байгууллагын ажил олгогч нь төр. Ажил олгогчийнхоо хувьд албан хаагчдын нийгмийн асуудал, эрх зүйн байдалд анхаарах ёстой. “Төрийн нэрийн өмнөөс яв” гэчихээд ард нь гол эзэд нь сугарч үлдээд байж болохгүй. Цагдаа бол бусад жирийн төрийн албан хаагчдыг бодвол амь насаараа дэнчин тавьж тангараг өргөж ажилладаг. Бусад хүн туршлага, мэдлэгээрээ төрд зүтгэж байгаа бол цагдаа хүчний байгууллагынхан амь биеэрээ зүтгэж байна. Үүнийг ялгаж салгах цаг болсон.

Миний хувьд долдугаар сарын 1-ний хэрэгт хэн нэгнийг буруутгахаас илүү ийм үйлдэл дахин давтуулахгүйн төлөө ажиллана. Тухайн үед хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ч хөндөнө. Тэр нь шоронд суулгах тухай биш “Цагдаагийн албанаас та холдоно уу” гэсэн шаардлага тавих болно.

 .

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudlaaduu:
hudlaa nuhur duu ene
2013-05-28
TYGFD:
Zorig baatarlag mongol zaluu said H.Temuujin tand zov shudarga ajillaj baigaad chini bayar hurgej ajil amidrald chini amjilt huseye
2013-05-25
Монгол:
Хадуурчихгүй бол сайн залуу шүү
2013-05-25
89 89:
Zarim humuus tagnuulaar oroldood hereggui gj hutshiinmgl.iin tagnuul ali hidiin utgaa aldtsan tsagdaagiin hiih ajiliig tagnuulchid hiij bolohgui iluu hund chuhal heregtei orootsoldoh yostoi bzde tagnuuliig shinchleh heregtei tagnuulinhan ali hidiin olgiarhudiin belii bolson
2013-05-25
иргэн:
ямар ч байсан оргүйг орход энэ тэмүүжин юм хийгээд байх шиг байншүү харин хажуугаар нь түүнийг эсэргүүцэгчид , хор хутган үймүүлэгчид , шүүмжлэгчид, гүтгэн гуйвуулагчид л битгий дундуур нь ороосой.
2013-05-25
Unen:
Sanal neg bainaa xu
2013-05-24
dfhnd:
tagnuulaar oroldood hereggui
2013-05-24
тэнгэр:
хүн алсан хүнийг хэзээ ч өршөөж болохгүй. гарч ирээд дахиад аллага хийдэг тохиолдол зөндөө гарсан биз дээ
2013-05-24
bds.:
Ийм хүмүүс Монгол улсад ус агаар шиг хэрэгтэй жинхэнэ ажлаа хийж багаа хүндээ.Амжилт хүсие.
2013-05-24
Unen:
Sanal neg bainaa xu
Монгол хүү:
Тэмүүжин бол Монголын үнэтэй цөөхөн капиталуудын нэг
2013-05-24
Монгол:
Хадуурчихгүй бол сайн залуу шүү
Zochin:
Тэмүүжин сайдыг дэмжиж байна. Ийм хүмүүс л шинэчлэл хийж чадна. Хуучин мөнгөөр бүгдийг шийддэг улсууд шинэчлэлийг их л эсэргүүцэж байх шиг байна даа.
2013-05-24
irgen:
naad huulia boliocheeee hechneen hun hohirooh gesiin beee utga alga.
2013-05-24
temuujind:
hun luivardaad mongoo oghgui bgaa hun odoo teged orshooloor hun hohiroogood hereg ni hergsehgui boloh uu ain
2013-05-24
зочин:
Ямар тэнэг хүн бэ.Энэ Тэмүүжин гуай чинь.Чиний тэр нууц амраг дарга хийж чадах уу.
2013-05-24
ЖУУБ:
Ямар Баярцогтын дарга биш дэ. Адилхан эрхтэй юм чинь. Яаж ч чадахгүй шд.
2013-05-24
MONGOL:
mash sain bn.100 demjij bn.bayartsogtiig bas hori.
2013-05-24
bilguun:
15jiliin yalmai hergiig said guain helsneer eruugiin hereg uusgehees tatgalzaj boldog baih nee bas.zorgooroo yum daa huurhii
2013-05-24
jijiheen said:
Chi aria ooroor haraachee dandaa teneg logiggui yum yrij baih yum tom harj tom setgeechi
2013-05-24
teneg:
Yasan hatuu setgel,hanaj tsaddagui oshoo avalt baidgiim de.Udahgui chi chi ternii orond ochihiig uguisgeh argagui dee.Amidral bogino shuu dee 60 kg boltloo turj,hor ogood alj baigaa ter hund boosond hutga boldgond jad gegcheer aashilahaa bolimoor yum toriin ner barisan aluurchidaa
2013-05-24
bbor:
dandaa gajig um yrina ene said guai
2013-05-24
ЗОЧИН:
СОНИН Л ЮМ БАЙНА ДАА. САЙДЫГ ДАРАМТЛАХААР 15 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИГДОХ ХУУЛЬТАЙ. ИРГЭН ИРГЭНЭЭ ДАРАМТЛАХААР ХУУЛЬ ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ЛОГИКИЙН АЛДААТАЙ ХАРИУЛТ УУ
2013-05-24
irgen:
ТЕГ-ыг дэмжих биш, харин салгаж сулруулах хэнд ашигтай болох бэ? гэдгийг сайд та бодоорой. Гадаад орнуудын тогтолцоог ч судлаарай. Харин ч таны ярьж байгаагаас эсрэгээрээ байгаа шүү. Эрүүгийн хэрэг мөрддөг байгууллага тагнуултайгаа хутгалдаад байдаггүй, харин ч бие даасан тагнуулын байгууллагууд л ажилладаг юм да
2013-05-24
gaval:
demjij b.a ajilaa l hij bga hun shude ulam sain ajil
2013-05-24
deerh nuhurt:
hooe chi zgr v yrij hiij baiga yumig ni chi oilgohgvi oilgoy gsn ch uhaan chn hvrehgvi bolhoor demii balai burj baina chi uuriiguu meder. yuga ch medehgvi ergvv ve
2013-05-24
naraa:
shuuhiin shiidveriin 429 angiin ajilcdiin eeljii ahlagch bureldehuun ni 24 tsag ajillaad 72 tsag amrah estoi getel 24 hiij 48 amarch bgaa hodolmoriin huuli zorchij bna. hund nohtsold ajilladag shuu dee said aa. gorimiin daguu 24, 72 tsag bolgoj ogno uu?
2013-05-23
hudlaa jariad butehgui ee:
hudlaa
2013-05-23
Demjijgch:
Temuujin said aa. Xodoonii um nuud udirdaxaaraa iim jonxuu jalga dovnii xemjeend setgedeg. Tand bayarlalaa. Amjily xuseye
2013-05-23
Хэрэглэгч:
Энэ Жинхэнэ Монгол оос эхлээд Нийгмийн шавхруунууд өчнөөн байна,ер нь тэгээд л шинэчлэлийн засгийн газар бас Тэмүүжин хууль зүйн сайд болоол маш их зүйл хийж байна шт,Өмнө нь яаж байсан? Баахан Лиценз гадны компануудад хамаа намаагүй зараал,авилгалдаал хахуульдаал,харин одоо бүх зүйл шинэчлэгдэж байна,хууль зүйн салбар Монгол улсын дэд бүтэц ч мөн адил,Энэ нь юу вээ гэхээр Монгол улсын хөгжил зөв тийшээ чиглэж байнаа гэсэн үг,Газрын баялагаа л зөв ашиглах хэрэгтэй,Тэмүүжин сайдыг дэмжиж байна,шалтгаангүй муулж байгаа муухай бодолтой энээ тэрээ гэж байгаа тэр улс хуучин шалбаагтаа дэндүү дассан юм шиг байна,юм нэгээр байдгүй юм.
2013-05-23
bagi:
chi zail daa, chamd taalagdah albagyi, bidend heregtei, ajilaa hiij chadaj baigaa hyn shyy,
2013-05-23
BSTT:
Аягүй муухай хууль зүйн сайд. Залуу хүн гэхэд буруу санаатай, үнэхээр огт таалагддаггүй. Нямдоржоос ч муу хүн шиг санагдаж байна.Ёстой чонын амнаас гараад барын аманд орно гэгчээр ёстой муухай хүн Тэмүүжин. Надад ямар чгэм хтйгээгүй. Гэхдээ зурагтаар ярьж буй аливаа зүйлий нт сонсохоор авах юм үнэндээ алга даа. Монгол улс ийм ч хууль зүйн сайдтай байх гэж дээ!!! Даанч дээ!!!
2013-05-23
deerh nuhurt:
hooe chi zgr v yrij hiij baiga yumig ni chi oilgohgvi oilgoy gsn ch uhaan chn hvrehgvi bolhoor demii balai burj baina chi uuriiguu meder. yuga ch medehgvi ergvv ve
bagi:
chi zail daa, chamd taalagdah albagyi, bidend heregtei, ajilaa hiij chadaj baigaa hyn shyy,
tomoo:
Huuli zuin saiddaa ajliin undur amjilt husiy.
2013-05-23
tomoo:
mash zuv zuil yrij bna mongolchuud neg setgeltei bj zuv zuil hj bga negniigee demjih yostoi bh
2013-05-23
уншигч:
өмнө нь уншиж байсан яриагаа давтаж уншив...доор байгаа хэсэг нь манай Хууль зүйн яамны сайтанд л байх шиг байна даа
2013-05-23
cudabo:
Mgl1-д:чам шиг ийм хариугүй мэдлэг боловсролтой,сэтгэхүй богинотой амьтнаар яах вэ дээ.мөн их айваа.ямар нийгмийн үед амьдарч байгаагаа ч мэдэхгүй
2013-05-23
mgls:
MAXN iig saihan hylhidlaa da
2013-05-23
cudabo:
Жинхэнэ монгол гэж өөрийгөө нэрлэсэн хүнд:чамд хүн шүүмжлэх нь битгий хэл сэтгэгдэл бичиж хүнд уншуулчих ухамсар,боловсрол,соёл,мэдлэг аль нь ч алга.зүгээр л хүй нэгдлийн үеийн балар амьтны хэмжээний толгой л байх шиг бна
2013-05-23
Mgl1:
Ene nuhur uchigdur ter zuragtaar elbegdorjiin songuuliin uil ajillagaan deer ug helj bgaaag ni ee.Peediigeed shudee zuugaad neg l bish ee.Arai 37 on ergeedirchihsen um bish biz dee
2013-05-23
Hi hi:
Huchin hulgai. Deerem tonuul-g demjdeg said
2013-05-23
tiimee:
saidaa demjij bna.tan shig huniig olon jil bolgovol bid ireeduidee itgel duuren amidarnaa.ene ih bulhai luivar bugdiig n il gargaj baigaad bayrlaj bna
2013-05-23
irgen:
sain ajillaj baigaad bayar hurgie. toriin mongiig boh metiin zuild utgagui zardag baisniig halsand mash ih bayarlalaa.boh bol huvi hunii sonirhol shuu dee
2013-05-23
Жинхэнэ монгол:
Худалч далдагануур АНУ худалаа их хуцсан дандаа хvний хийсэн ажлуудийг би бид хийсэн гэж солиорчихоод явсан МИАТ яасан 7 сарын 1 нд элбэгдорж л сонгуульд ялагдчихаад бослого гарагсан Монголын бvх хvмvvс мэдэж байгаа шvv дээ !!!!!! Элбэгдоржийн хошногоо очиж долоо Тэнэгvvжин минь !!!!!!!
2013-05-23
сонгогч:
хэдэн зуугаараа орж ирж байгаа, хятад солонгосуудыг зайлуулаачээ,үүнд хяналт тавимаар б.а, энэ арай дэндлээ, хятад солонгосгүй газар нутаг, сум дүүрэг байхгүй боллоо.энэ бол эмгэнэл болж хувирна шүү,сайн ажиллаж байгаад баяр хүргэе сайдад.
2013-05-23
dddddd:
dalimaaar ni buun hun sullagdah ym baina ldaa
2013-05-23
ЭР ХҮН:
маш зөв ажилллаж бйана. тэр баярцогтын хувьд бол нтлох баримт байхгүй бол яах ч арга байхгүй ш дээ.
2013-05-23
zochin:
Dotoddoo hulgui gadaad tagnuular chin yah yum be.Mongol ulsin nutag devsger deer hen durtai n duraaraa durgih yum biz dee? Butehgui gar bna.
2013-05-23
Санжуий:
цаана чиньь ХҮНИЙ наймаа цагаандаа гарч,хүүхэд авах бол 40 сая гэчихсэн бна ЯАМАР ӨАРГША ХЭМЖЭЭ АВАХ ГЭЖ бна вэ САЙД аа
2013-05-23
тука:
Наадах чнь худлаа даа худлаа. Баярцогтыг яаж ч чадахгүй бгаа биз дэ.Уг нь өдийд шалгах ёстой бсан бил үү.
2013-05-23
ЖУУБ:
Ямар Баярцогтын дарга биш дэ. Адилхан эрхтэй юм чинь. Яаж ч чадахгүй шд.
2222:
Буруу гар.
2013-05-23
irgen:
ard tumen demjij itgej gargasan shuu dee ternees bish uuruu mundagdaa bish shuu!het neg tald bitgii l uilchilj het neg talig barij bolohgui shuu!!!Unen hudal 2 hezee neg tsagt gach irne shuu dee!!!
2013-05-23
Зочин:
Маш зов Дэмжиж байна Сайн ажиллаарай Гvйцэтгэх алба буюу тагнуулын ажил эрхлэдэг эрхтэй бvх байгууллагуудыг шинэчлэж нэгтгэх цаг болсон Манайх шиг жижиг оронд нэгдсэн хvч хэрэгтэй
2013-05-23
oooooo:
ШШГЕГ-ын ЗУГ-ын дарга Сэр-Одыг хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй
2013-05-23
зочин:
Амжилт хүсье. Залуус бид эрүүл нийгэмд амьдарахыг хүсэж байна.
2013-05-23
Jill:
Estoi zov taniig demjij ban.tanii zov.
2013-05-23