Маккартни Оросын эрх баригчдад хүсэлт гаргажээ

img

  Сэр Пол Маккартни Оросын түшмэлүүдэд хандан өөрийн гараар “Pussy Riot” хамтлагийн бүсгүйчүүдийг суллахыг хүссэн өргөдөл бичжээ. Хамтлагийн дуучин Толоконникова, Алехина нар өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд танхайн хэргээр баривчлагдаж хоёр жил шоронд суухаар таслуулсан юм. Тэд Путинийг дахин ерөнхийлөгчөөр сонгогдож байгааг эсэргүүцэн сүмд дуу дуулсныхаа төлөө ийнхүү шийтгүүлсэн билээ. Маккартни дээрх дуучдыг дэмжиж байгаагаа илэрхийлж яаралтай суллахыг хүсчээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ