
Уул уурхайн “Гоби Коул энд Энержи” компанийг ТЕГ-ынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, тус компани өнгөрсөн жилээс эхлэн Баянхонгор аймгийн Шинэ-Жинст сумын Хотгорын уурхайгаас Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомт руу нүүрс тээвэрлэх засмал зам тавьж эхэлсэн байна.
Гэтэл тус компанийн зам тавих зөвшөөрөл хууль бус байсныг нутгийн удирдлагууд ТЕГ-т мэдэгджээ. Учир нь автозам тавьж уг байгаа газар нь Тиранозавр Батаарын өлгий нутаг бөгөөд цаашид энэ төрлийн олон үлэг гүрвэлийн олдоц байх магадлалтай, дэлхийн шинжлэх ухааны түшиц газар аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ