“Бурхнаар бөөлждөг” В.Мөнгөнчимэгийн хэрэг прокурорт шилжжээ
Бурхан төрүүлж, бурхнаар бөөлждөг хэмээн олныг төөрөгдүүлсэн В.Мөнгөнчимэгийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Хэрэв Хөвсгөл аймгийн прокурорын газар түүнийг гэм буруутай гэж үзвэл түүний хэргийг шүүхэд шилжүүлэх аж.
Түүнийг бусдыг залилан, мэхэлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхээс буруутай гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөөр торгох эсвэл гурав хүртэлх сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ