
Лениний музейн барилгын маргааны шүүх хурал өнөөдөр 14.00 цагт болох байсан юм. Тэгвэл тус шүүх хурал тодорхойгүй хугацаагаар дахин хойшлогджээ. Шүүх хурлаар Төрийн өмчийн хороо болон МАН-ын хоорондын өмчлөлийн маргаан яаж шийдэгдэхээс хамааран Лениний музейг яаж ашиглах нь тодорхой болох байсан юм.
Хэрэв шүүхийн шийдвэр Төрийн өмчийн хорооны талд гарвал АНУ-аас ирсэн Триназавр Батаарыг тэнд байршуулах бөгөөд түүний араас ирж буй 20 гаруй үлэг гүрвэлийн ясыг ч мөн байршуулж үлэг гүрвэлийн музей болгоно.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ