Сахалины солонгосчуудын асуудлыг хэлэлцэж байна
Сахалинскт Орос-Солонгосын зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөр Дэлхийн хоёрдугаар дайны үед хүчээр суурьшсан солонгосчуудын тухай хэлэлцэж байгаа юм.
Японы засгийн газар 1939-1945 онд Сахалины өмнөд хэсэгт 40 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд дайны дараа арлын нэг хэсэг ЗХУ-д шилжсэн юм. Япон иргэдээ татан авсан ч солонгосчуудыг эх орондоо буцахыг нь зөвшөөрөөгүй билээ.
Өмнөд Солонгос, Оросын төлөөлөгчид хүмүүнлэгийн олон арван асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Сахалинд төрөл төрөгсдөө алдсан, хайж байгаа солонгосчуудад туслах юм. Яриа хэлэлцээ хоёр өдөр үргэлжилнэ. Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ