
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзын нэр бүхий хүмүүс зэрлэгээр хөнөөсөн хэрэг долоон жилийн өмнө гарсан. Үүнээс болж одоог хүртэл хоёр улсын харилцаа тогтворгүй байсан билээ. Тэгвэл саяхнаас тус улсад Монголын ЭСЯ байгуулахаар албаны хүмүүс хөөцөлдөж эхэлжээ.
Энэ талаар Гадаад харилцаа консулын газрын дарга Ш.Сүхбаатар “Одоогоор Малайз улсад байгаа монголчууд шаардлагатай үед Тайланд улс дахь Монголын Элчин сайд Ч.Баттөмөрт хандаж байгаа. Харин ирэх жилээс Малайзад өөрсдийн Элчин сайдаа илгээх талаар Засгийн газар эрчимтэй хөөцөлдөж эхэлсэн. Учир нь Малайз улсад манай 1000 гаруй иргэн амьдардаг. Саяхан би энэ асуудлаар тус улсын зориод ирлээ” хэмээн ярьжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ