
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн эцсийн хэлэлцүүлгүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунбаатар нар танилцуулахаар тогтлоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ