Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

  "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00  цагт ГССҮТ-д тендерээр нийлүүлсэн Голландын “Phillips” фирмийн MRI аппарат хуучин байсан гэх мэдээлэлд хариулт өгөхөөр тус компанийн Казахстан, Төв Азийг хариуцсан бүсийн захирал И.Грачёв хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.30 цагт Байгаль хамгаалал, экологийн мэргэжилтэн залуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баримталж буй байгаль орчны бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж 500 км алхана. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой. 12.00 цагт  Өвөрхангай аймгийн Уянга суманд хаягдал шороо угааж, нөхөн сэргээлт хийдэг 30 гаруй компани нэгдэж хэвлэлийнхэнд хандлаа. Тухайн газар урт нэртэй хуульд хамрагдсанаас эдгээр компанийн үйл ажиллагаа зогсож эрх ашиг нь зөрчигдөж байгаа гэнэ. 12.30 цагт Ажлаас хоморголон халагдсан төрийн албан хаагчид хэвлэлийнхэнд хандлаа. 13.00 цагт  “Bridge blue Mongolia” Австралийн боловсролын байгууллагын Монгол дахь салбараас бакалавр, магистрын тэтгэлэгт хөтөлбөр танилцуулна. Хэвлэлийн Хүрээлэнд 11:00 цагт  Сэлэнгэ аймгийн эрүүгийн цагдаагийн хэлтсийн даргыг барьж хорьсонтой холбогдуулан ар гэрийн төлөөлөөс нь хүний эрхийн асуудлаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ