
Харилцаа холбооны зохицуулах хорооноос утасгүй холболтын WiFi технологиор үйлчилгээ үзүүлдэг "Кевико" компанийг ШӨХТГ-т шалгуулахаар ханджээ. Интернэтийн үйлчилгээ эрхэлдэг 43 компанийн үйл ажиллагааг шалгах үеэр "Кевико"-той холбоотой зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, тус компани ижил төрлийн бусад үйлчилгээ эрхлэгчдийн ажиллах боломжийг хааж, интернэтийн хурдыг эрс бууруулж байгааг тогтоожээ. Холбргдох журамд уг төрлийн үйчилгээг үзүүлэхдээ нэг үүрт нэг суваг ашиглаж болох тухай заасан байдаг бол "Кевико" үүр тус бүрт 3-4 суваг ашиглаж байсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ