Өмгөөлөгчид үнэгүй зөвлөгөө өгч байна

img

  Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой болж байна. Энэ өдрийг тохиолдуулан “Өмгөөлөгч-Нийгмийн сайн сайхны төлөө” өдөрлөгийг өнөөдөр улс орон даяар зохион байгуулж байгаа аж.

Энэхүү нэгдсэн өдөрлөгөөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид иргэд, албан байгууллагуудад эрх зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол, нэхэмжлэл, тайлбар бичиж өгөх зэргээр хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж.

Сүхбаатарын талбай, бүх дүүргийн Тамгын газрын дэргэдэх эрх зүйн туслалцааны төв, орон нутагт аймгуудын төв талбай, Засаг даргын Тамгын газрын эрх зүйн туслалцааны төвд 09.00-17.00 цагийн хооронд өдөрлөг болно.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ