“Peugeot” дахин нэг үйлдвэрээ худалдана

img

  Францын машины үйлдвэрийн “Peugeot” компани Парисын ойролцоох Медон хот дахь үйлдвэрээ хаахаа мэдэгджээ. Компаниас гаргасан мэдэгдэлд тус үйлдвэрийн 660 ажилтны нэг нь ч ажилгүй үлдэхгүй бөгөөд бусад салбаруудад хуваарилж байгаа аж. Мэдоны үйлдвэр хаагдаж байгаа хоёр дахь салбар юм байна. Өнгөрсөн жил “Peugeot” Ольн дахь салбараа мөн хаажээ. Өнгөрсөн жил компанийн цэвэр алдагдал таван сая еврод хүрсэн байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ