Ирэх долоо хоногт ЭЕШ-ын шар хуудсыг тараана

img

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 14, 15, 16-нд болно. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод шалгалт өгөх өмнөх онд төгссөн шалгуулагчдад суудлын хуваарь бүхий шар хуудсыг тавдугаар сарын 27-30-ны хооронд буюу ирэх долоо хоногт тараах юм байна. Шалгуулагчид суудлын хуваариа авахдаа иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудастайгаа ирэх ба бүртгэлийн хуудсаа баталгаажуулж, тамга даруулах ёстой гэнэ.

Дашрамд дуулгахад, энэ жилийн тухайд Ерөнхий боловсролын сургуулиа 2013 онд төгсөж байгаа нийт шалгуулагчид ЭЕШ-ын суудлын хуваарь бүхий шар хуудсаа сургуулиасаа авах юм байна.

Харин өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид шалгалт өгөх аймгийнхаа БСГ-аас суудлын хуваариа авна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ