Эх нялхасын баруун талын автозамын хөдөлгөөнийг маргааш нээнэ

img

  Нийслэл хотод зам засвар, шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 19-р хорооллын арын 4 км авто зам засвар,  шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр зам, Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1,8 км авто зам, Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхасын төвийн баруун хойд уулзвар хүртэлх 460 метр автозам,  Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн зам тус тус хаалттай байна. Маргааш Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэх бол ирэх даваа гарагаас  Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1,4 км авто замыг хааж хучилтын ажил хийх юм. Харин маргааш 12 цагт Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Эх нялхасын баруун талын 460 метр авто замын хөдөлгөөнийг нээж үргэлжлүүлэн ирэх сарын 01-ны өдрийг хүртэл Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг хааж зам засварын ажил хийхээр төлөвлөжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ