Ослын улмаас нэг хүн амиа алджээ

img

  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт осол гарсан талаар бид мэдээлсэн. Эрдэнэт үйлдвэрт гарсан ослын улмаас хүн амиа алджээ. Уг хэрэг өнөөдөр өглөө гарсан аж. Баяжуулах фабрикийн бутлан тээвэрлэх хэсэгт цэвэрлэгээ хийж байсан талийгаач тармуурынхаа ишийг хүдрийн туузан дамжуулалтад алдаж, хавчуулагдсан байна. Осолд орсон тэрээр тусламж авч чадалгүй газар дээрээ нас баржээ. Хэргийг Орхон аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ