Мотоцикльчдыг үнэмлэхжүүлж эхэллээ
Хөдөөгийн иргэдийн өдөр тутмын уналага, эдэлгээнд хүлэг морины оронд өргөн хэрэглэх болсон хямд төсөр, зардал багатай мотоциклийг өргөнөөр хэрэглэх болсон.
Мотоциклийн эзэд Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх нь байтугай жолоочийн үнэмлэхгүй байдаг тул Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мотоциклтэй иргэдийг үнэмлэхжүүлж эхэлжээ.
Он гарсаар 200 гаруй иргэнд үнэмлэх олгоод байгаа ба энэ оныг дуустал үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулах аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ