Урт нэртэй хуулиас үүдэн иргэд ажилгүй болсон гэв

img

  Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлодог иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл өнөөдөр урт нэртэй хуулийн хэрэгжилтээс болж, олборлолтоо хийж чадахгүй байдалд хүрээд байгаа талаар мэдээлэл хийсэн. Тиймээс энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тэдгээр иргэдийн амьдралын баталгааг хангаж өгөхийг хүсч байгаагаа  мэдэгдлээ.   Уянга суманд хаягдал нөөцөөс олборлолт хийдэг 30 гаруй ААН байдаг бөгөөд нийт 1600 гаруй ажилчидтай ажээ. Тэд анх 2006 онд “Эрэл” ХК-тай гэрээ хийж тус к омпанийн орхисон хаягдал шорооноос дахин олборлолт хийж эхэлжээ. Ингэхийн тулд “Нинжа” буюу хувиараа алт олборлож байсан иргэдээс сонгож, тэднийг уул уурхайн чиглэлээр сургасан аж.   Түүнчлэн хаягдал шорооноос олсон ашгаараа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, сум орон нутгийнхаа хөгжилд нэмэр хандив өгөх, 108 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн гэнэ.  Харин урт нэртэй хуулиас үүдэн олборлолт хийхийг нь хориглочихсон тул нутгийн иргэд, ажилчид нь буцаад “нинжа” болж байгаа аж, Энэ байдлыг эргэн харж, хаягдал шорооноос олборлолт хийхийг нь хуулиар зохицуулж өгөхийг хүсч байгаа салбарын яам, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн ч ямар нэгэн хариу ирээгүй юм байна.   Иймд холбогдох албаныхан энэ асуудалд анхаарлаа хандуулж, ажлын байрны асуудлыг нь шийдэж өгөх аль эсвэл гадны компаниудад өгөөд байгаа орон нутгийн зам засварын ажлаа биднээр хийлгээчээ. Монгол хүнийхээ ажил хөдөмөр эрхлэх боломжийг хааж байгаа атал хилийн чанадаас хэдэн мянгаараа орж ирж байгаа гадны иргэдийг дэмжиж байгаад гайхаж байна гэдгээ энэ үеэр онцоллоо.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Student:
Ter hvmvvst ajillah bolomji ni olgoche holbogdoh hvmvvs ajliin bairanda ehled mongol ajilchidda oryylmar yumda
2013-07-09
teneg hujaa:
chi ymar teneg amitan be. Gadnii baychuudad gazraa zaraad l duraar ni olborlolt hiilguuldeg baij ene nutgiinh ni ydarsan humuus niileed haygdal shoroon deer ajillah ni tiim harh shig sanagdaj bn uu? esvel ene hun hujaa yum shig bna
2013-05-25
ажиг:
Муусайн хшн хархнууд юу гэж хуцаад байгаан та нарыг тэгж давруулдаг гэж юу байсыын Бат-эрдэнийн зөв
2013-05-25
teneg hujaa:
chi ymar teneg amitan be. Gadnii baychuudad gazraa zaraad l duraar ni olborlolt hiilguuldeg baij ene nutgiinh ni ydarsan humuus niileed haygdal shoroon deer ajillah ni tiim harh shig sanagdaj bn uu? esvel ene hun hujaa yum shig bna
zochin:
Ter Bat-Erdeneteigee ochij zargald.Uur yah yostoi yumbe.
2013-05-25