
Саяхан БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон пара хөнгөн атлетикийн “А” зэрэглэлийн дэлхийн аваргын эрх олгох тэмцээнд Архангай аймгаас Ц.Нэргүйбаатар дасгалжуулагчтай таван тамирчин оролцсон билээ.
Тамирчин Ч.Ууганбаяр бөөрөнцөг түлхэлтээр мөнгө, зээрэнцэг болон жад шидэлтээр хүрэл, медаль,тамирчин Гармаабазар 1500 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Үүнээс гадна тамирчин Г.Самбууданзан бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрлөөр хос алтан медалийн эзнээр тодорч, Герман улсад болох пара хөнгөн атлетикийн ДАШТ-нд оролцох эрхтэй болсон аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ