Энэ л агшинаар амьдар!

img

Ихэнхи хүмүүс амьдралд амжилт олохын тулд тэмцэж тулалдан дайтаж,зорилго чиглэлтэй байж төвлөрөх хэрэгтэй гэж бодсоор явдаг. Гэвч ийм хандлага  нь хүчин чармайлтыг шаардаж, биднийг улам бүр дарамтад оруулдаг. Дарамт түгшүүр их болохын хэрээр бидний үйлдэл буруудаад байдаг. Тэгвэл сайхан явах нь бидний заяамал эрх, агшин бүр нь хүмүүнд сайн сайхныг авчирдаг агаад агшин бүрээс сайны дээдийг хүлээж авахын тулд бид боломжийнхоо хэрээр ухамсарладаг байхын чухлыг ойлгох нь бясалгалын хандлага мөн ...гэж өгүүлсэн өөрийн сургаалаар хүмүүний оршихуйн шинэ төлөвийг бүрдүүлж байна гэж үздэг ОШО –гийн “Бясалгал-Анхдагч бөгөөд эцсийн эрх чөлөө ”номоос Ухамсарлахуйн цэнгэл хэмээх бүлгээс товчилон авч толилуулж байна. Асар их гадаад нөлөөлөлд автсан агшин бүрээр өөрөөсөө, дотоод амар амгалангаасаа холдож байгаа гэх хүмүүс та бидэнд доорхи өгүүлэл түр ч атугай өдөр тутмын  хүнд бодол ,төлөвлөгөөнөөсөө холдож амрах агшин болно гэж найдлаа. ... Дараагийн агшин одоогийн агшинаас эхэлдэг тэгэхээр санаа зовох юу байна? Энэ агшин амар амгалан байхад дараагийнх нь яахаараа хямралтай байх ёстой юм.? Тэр хямрал чинь хаанаас ирэх юм бэ?  Дараагийн эгшин зөвхөн урьдахаасаа үргэлжлэн ургана. Жишээ нь одоо би жаргалтай байхад дараагтийн агшинд жаргалгүй байх уу? Дараагийн агшинд жаргалгүй байхын тулд энэ агшиндаа жаргалгүй болох ёстой. Учир нь зовлонгоос зовлон л үүснэ, жаргалаас жаргал л үүснэ.Дараагийн агшин л ямар байхыг хүснэв үрийг нь та одоогийн энэ агшиндаа тарих учиртай. Сэтгэл санаагаа зовоож хямрал ирнэ гэж бодоод байвал хямрал ирж л таарна, учир нь үрийг нь та бодлоороо тарьчихаж байгаа юм..... Та нар нэг ийм юм санаж яваарай, их сонин содон зүйл байгаа юм. Уйтгар гунигт автсан үедээ та нар би энийг дүрслээд бодчихсон юм биш биз дээ гэж хэзээ ч бодож байгаагүй. Гуньж гутарсан атлаа энэ миний бодол ч байж магад гэх хүнтэй би нэг ч таарч яваагүй.Уйтгар гуниг хэзээ ч бодитой байдаг. Тэгвэл жаргал? Гэнэтхэн л бодол буруу тийшээ эргээд явчихна. ”хий хоосон юм биш байгаа даа гаа ?” гээд л итгэж ядна. Дарамтанд байхдаа бол тэрнийгээ хий хоосон гэж хэзээ ч боддоггүй. Дарамт уй гашуу, зовлонг хий хоосон дүрслэл хэмээн бодож чадвал чинь тэр бүхэн сарнин алга болно. Хэрвээ та өөрийн амар амгалан аз жаргалыг хий хоосон гэж бодоод байвал энэ бүхэн чинь мөд сарнин алга болно шүү. Бодитой гэж хүлээж авсан бүхэн бодитоогоор биелдэг.Хий хоосон гэж бодсон бүхэн хоосноороо үлддэг. Оршин буй орчноо та өөрөө бий болгон бүтээж байгаа шүү.Үүнийг санаж яв. Амар амгалан агшинг эзлэнэ гэдэг үнэхүү хувь тохиол... Энерги бол угтаа аз жаргалыг бүтээгч байх ёстой юм.Энергээр аз жаргалыг бүтээхгүй бол тэр энерги чинь зовлон үүсгэдэг болно.Тэгээд ч зовлон үүсгэхдээ та нар дадамгай болохоор энерги ч тэр зүгт чинь хөнгөхөөн урсдаг. Харин жаргал бүтээнэ гэдэг бол тийм амар ажил биш. Жаргалтай агшин тохиох бүрт жаргалд өөрийгөө бүрэн автуул бүрэн эзэмдүүл жаргалдаа умба тэгэхэд дараагийн агшин яах нь өөр байх вэ? Таны цаг хугацаа таны дотор л бүтэж буй. Таны цаг минийхтэй адилгүй. Ухааны тоолонгоор үй түмэн цаг зэрэгцээ  оршино. Нэгдсэн нэг цаг гэж байдаггүй. Цаг хугацаа нэг байсан бол хөөрхий хүн төрөлхтөний дунд Будда шиг болчих хүн байхгүй байсан.Тиймээс хүн бүр өөрийн цагтай. Миний цаг бол надаас үүдэлтэй, миний цаг бол миний л бүтээл.Энэ агшин сайхан байгаа бол дараагийнх нь үүнээс ч сайхан болно.Энэ бол миний цаг. Яг энэ цагт танд хэцүү байгаа бол дараагийнх нь илүү хэцүү болж ирнэ. Тэр таны л цаг. Цаг хугацаа хэдэн саяараа зэрэгцээд оршиж байгаа. Цаг бус хугацаанд амьдрагч хүмүүс бий гэхдээ тийм хүн цөөхөн, тэд “ухааны бус” төлөвт хүрсэн улс. Өнгөрсний тухай боддоггүй учир тэр хүмүүст цаг хугацаа хамаардаггүй, өнгөрсний төлөө зөвхөн тэнэгүүд л боддог юм. Буддийн нэгэн тарни байдаг. Гаатэ гаатэ, пара гаатэ –свааха.”Одсон, одсон, нэг мөр одсон,түймэрдэн арилга ”гэж. Өнгөрсөн нь улиран одож ирээдүй арайхан ирээгүй байна. Бодол болж санаа зовох хэрэг байна уу. Ирэхээр нь л үзье. Бултаж зайлах арга байхгүй, Ирэхдээ л ирнэ. Юундаа санаа зовсон юм. Өнгөрсөн юм өнгөрөөд одсон, ирэх юм нь арайхан ирээгүй байна.Байгаа нь яг энэ агшин цэврээрээ,энерги дүүрэн байж байна.Энэ агшнаар л амьдар! Энэ цаг чинь амар амгалан байгаа бол баярлан таларх. Жаргал эдэлж байгаа бол Бурхны аврал,энэ цаг агшиндаа итгэ. Итгэх аваас баярын агшин чинь асч томроод байх болно.Эс итгэвээс энэ агшинаа та аль хэдийн хордуулсан байх буй.  ОШО П.Баяр       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Bayarlalaa
2013-05-26
оюуна:
Баярлалаа
2013-05-25