Танхайчуудыг дарж чадахгүй байна

img

  Шведэд тав дахь шөнө танхай балмад үйлдэл үргэлжилж байна. Стокгольмын цагдаагийн газар 20 хүртэлх насны найман залууг баривчилсан ч хэвийн байдалд хүрээгүй байгаа аж. Энэ хугацаанд 30 гаруй машин хоёр сургууль  шатаасан байна. Ядуучуудын хорооллын залуусын үйлдэж байгаа энэ хэрэгт тус улсын төр, засаг анхаарал хандуулахаас өөр аргагүй болжээ. Тус улсын хүн амын 15 хувь нь Шведэд төрөөгүй байгаа нь Скандинавын орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Дүрвэгсдийн ихэнх нь Сомали, Ирак, Афганистан, Сириэс иржээ. Өнгөрсөн жил Швед 44 мянган дүрвэгсдэд түр  оршин суух эрх өгсөн нь урд оныхоос 50 хувь их байгаа юм. Шведэд болж байгаа үймээн самуун хоёр жилийн өмнө Лондонд, 2005 онд Парист болсон хэрэгтэй төстэй байгаа аж. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Manaih ch gesen eson shidiin lalar hrist sunit, , musulman ene ter geed cholootei oruulj /bizgui/ baigaa shuu dee udahgui diildehgui aluurchidtai bolohiig ugusgehgui l baih shuu. Hediigeer moroodol bish ch gesen tsag hugatsaa haruulah bizee!!!!!!!!!!! Undesnii ayulgui baidal !!!!!!!!
2013-05-25