
Монгол улс түүхэндээ анх удаа өөрийн агаарын хөлөгтэй болсон. Шинэхэн хөлөгөө хүлээн аваад удаагүй Зам тээврийн сайд А.Гансүх бас дахин түүхэн томоохон ажил болох шинэ төмөр замын ажлаа эхлүүлээд ХБНГУ-ын Лайпциг хотод 22-24 өдрүүдэд Олон улсын тээврийн форум 2013 –д оролцлоо. ОУТФ-ын 2013 оны ээлжит чуулган нь “Тээврийг санхүүжүүлэх нь” гэсэн сэдвийн дор болсон бөгөөд тээврийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой өргөн хүрээтэй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ялангуяа санхүүжилтийн шинэлэг арга хэлбэрүүд, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ зарчмууд, хувийн хөрөнгө оруулалтыг татах ба дэмжих өвөрмөц аргууд, эдийн засаг, санхүүгийн тогтвортой, үр өгөөжтэй байдлыг хангах, төлөвлөлт ба зарцуулалтыг оновчтой хийх г.м маш олон сэдвээр хэлэлцсэн байна.
Зам, тээврийн сайд А.Гансүх уг хуралд оролцохын зэрэгцээ ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Питер Рамзауэр, “Дойче Баан” ХК-ийн ТУЗ-ийн дарга Рудигер Грубе нартай тусгайлан уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол Улсын Зам, тээврийн яам болон ХБНГУ-ын Холбооны тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн Санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ