Хиймэл зүрхтэй хонь хэвийн амьдарч байна
Хятадын эрдэмтдийн сансрын технологи ашиглан хийсэн хиймэл зүрхтэй хонь 62 дахь өдрөө хэвийн амьдарч байна гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Тяньжи нэр авсан хонь гуравдугаар сарын 14-нд хагалгаа хийлгэснээс хойш /ventricular assist device, VAD/ ямар нэг хүндрэлгүй байгаа гэнэ.
Сансрын хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан хийсэн хиймэл зүрх амжилттай болбол 16 сая хүний амь нас аврагдана гэж Хятадын эрдэмтэд хэлжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ