“Монгол цэргийн жавхаа” ёслолын ажиллагаа маргааш болно

img

  “Монгол цэргийн жавхаа” уралдааны хүрээнд  “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах тэмцээн 2 үе шаттай болж байгаа билээ. Эхний шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-нээс хойш нэг сарын хугацаанд  Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болсон. Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн цэргийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээ бөгөөд 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шалгаруулалтаас шилдэг 9 анги буюу Зэвсэгт хүчний  013, 029,  032, 084, 120, 150, 326 дугаар,  дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шалгараад байна. Эдгээр анги, нэгтгэлийн шилдгийн шилдгийг тодруулах “Цэргийн ёслолын ажиллагаа”  маргааш Сүхбаатарын талбайд 11.00-14.00 цагийн хооронд болно. Энэ үеэр“Монгол цэргийн жавхаа” уралдааны 2-р шатанд шалгарсан “Тэргүүний жагсаалч” ангиудын ёслолын жагсаалын үзүүлэх тоглолт, уралдааны дүн, шагнал гардуулах ажиллагаа болох юм. Монгол цэргийн жавхаа” уралдаан 23.00 цагт “Үдшийн нийтийн цэнгүүн”-ээр өндөрлөнө. Цэнгүүнд Цэргийн Дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн уран бүтээлээ толилуулж, ёслолын буудлага буудах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ