
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдын яамтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын хийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хот, БНСУ-ын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ