Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнг танилцуулав

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсний дотор  2013 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авч байх, үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны болон тэжээлийн ургамлын тариалалтыг технологийн хугацаанд нь чанар сайтай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгав. Мөн энэ үеэр БОНХ-ын сайд С.Оюуны ирэх сарын 10-11-ний өдрүүдэд БНСУ-ын Инчеон хотноо болох “Даян дэлхийн ногоон өсөлт-2013” дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоно. Чуулга уулзалтад зохион байгуулагч талын зардлаар оролцохыг зөвшөөрөн, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ