Улаанбаатарт 14-16 хэм дулаан

img

Баруун аймгуудын нутгаар өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 8-14 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 19-24 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус дулаан байна.   Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас зарим газраар өдөртөө секундэд түр зуур 16-18 метр, хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.   Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр өдөртөө 20-25 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.   Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө 23-25 градус дулаан байна.   Говийн аймгуудын нутгаар өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд түр зуур 20-22 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар өдөртөө 20-25 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.   Улаанбаатар хотод өдөртөө 14-16 хэм дулаан, салхи баруун хойноос секундэд 7-12 метр байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ