
Хоёр долоо хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албан хаагч сураггүй алга болсон. Түүнийг ой дотроос буудуулж амиа алдсан байдалтай байхад нь олсон талаар хэвлэл мэдээллээр бичиж байв.
Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж хэрэг хэзээ гарсан, ямар шалтгааны улмаас ийнхүү Онцгой байдлын албан хаагчийг буудаж хөнөөн ойд хаясныг илрүүлэхээр ОБЕГ, ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм.
Тэгвэл хэргийн газарт цагдаагийнхны хийсэн анхны үзлэгээр талийгаач өөрийгөө буудан хөнөөсөн байж магадгүй гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ