Махачкалад алан хядлага болов

img

  Дагестаны Дотоод хэргийн яамны барилгын дэргэд амиа золиослогч эмэгтэй  бөмбөг дэлбэлж нэг хүн амиа алдаж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсны тав нь цагдаагийн алба хаагч байжээ. Оросын алан хядлагын эсрэг үндэсний хорооноос мэдээлснээр дэлбэрэлтийг “хар бэлэвсэн эхнэр” 25 настай Мадина Алиева үйлдсэн байна. Түүний цогцсын үлдэгдэл хэрэг болсон газар дээр байжээ. Тэрээр яаманд алба хашдаг цагдаа нарыг хороох зорилготой байсан аж. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ