“Гэрэлт зул” хөөргөлөө

img

Өчигдөр бурхан багшийн их дүйцэн өдөр тохиов. Энэ өдрийн хүрээнд сүсэгтэн олон буян хурааж, сэтгэлээ ариусгахаар олон зан үйлийг хийдэг. Энэхүү зан үйлийн нэг нь “Гэрэлт зул” өргөх ёслол юм. Гэрэлт зул хөөргөх үйл ажиллагаа өчигдөр 19.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. “Хүсэл биелэх өдөр” нэртэй гэрэлт зул өргөх ёслолын үеэр сүсэгтэн олон нэгэн дор цугларч санаа бодлоо нэгтгэн хамтдаа залбиран, сэтгэлдээ бодсон хүслээ шивнэн тэнгэрт гэрэлт зул хөөргөдөг энэхүү зан үйл дэлхийн олон оронд бий.   Монголчууд бид сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг ард түмэн. Энэ ч үүднээс их дүйчэн өдрийг сэтгэлийн амар амгалангаар угтаж, хүслээ шивнэхийг уриалж байсан юм. Бурхан багш амьдралын үнэн, ертөнцийн зүй тогтлыг хамгийн түрүүнд танин мэдэж ухаарсан хүн бөгөөд түүний гэрээслэл, айлдварууд нь өнөөг хүртэл хүн төрөлхтний хөгжилд хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсаар байгаа билээ.   Бурхан багшийн амьдрал тэр чигээрээ гайхамшиг байсан ба түүний мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдрүүд нь бүгд зуны эхэн сарын шинийн 15-нд тохиосон байна. Энэхүү гайхамшигт өдрийг Бурхан багшийн их тохиолт өдөр буюу эртний бурхадын хэлээр Visakha puja хэмээдэг ажээ.   Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

далдганарууд:
энэ манай улсын ард иргэдийн ёс заншил биш ээ гадныхныг дуурайж учры нь мэдэхгүй далдаганадагаа болих хэрэгтэй эндээс унш http://lover.blog.banjig.net/post.php?post_id=124364
2013-05-27
zochin:
zaluu golduu humuus baih yum naad muhar susege bolioch
2013-05-27
Монгол:
Хүний сүсэглэх сэтгэлийг ашиглан мөнгө олдог аргаа боливол таарна. Зул гэж ийм байдаггүй биз дээ. Тэгээд ч зулыг салхинаас ч хамгаалж өргөдөг байтал гадаа ингэж зул өргөнө гэж арай бишээ... Гадныханыг дуурайж Монгол ёс заншлаа хаядаг энэ явдлаа боливол таарна дэндүү юм.
2013-05-27