Исламын эсрэг үзэл дэвэрчээ

img

  Британийн Вуличед цэргийн алба хаагчийг хороосны дараа исламын шашны эсрэг үзэл гаарч байна гэж тус улсын зарим байгууллага үзэж байна. Тухайлбал, “Faith Matters” байгууллагын утсанд өдөрт 162 дуудлага ирж байгаагийн ихэнх нь лалын шашинтнуудыг хараасан зүхсэн, үзэн ядсан өнгө аястай байгаа гэнэ. Мөн хэд хэдэн интернэт хэрэглэгчийг тус шашныг доромжлон гутаасан комент бичсэнийх нь төлөө цагдаагийн газар дуудаад байгаа аж.   Хатан хааны хоёрдугаар батальоны буудлагын хорооны бөмбөрчин Ли Ригбиг Вуличед өнгөрөгч лхагва гаригт зэрлэгээр хороосон юм. Түүнийг хороосон 28 настай Майкл Адеболажо дэргэдүүр нь явсан хүний камерыг булаан авч “Британийн цэргүүд өдөр бүр лалын шашинтнуудыг хороож байгаа. Тиймээс ийм үйлдэл хийхээр шийдсэн” гэж ярьсан юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

инээдтэй орчуулга. оршуулга болждээ:
yadaj You tube saiiin vz hvv mine
2013-05-27
tulga:
woolwich gedgiig orchuulahaar iim boldog um uu medmeer um bn. tegeed bas hajuugiin hunii cameriig bulaagaa yu? kkk zugeer l ter hunii barij bsan camera ruu harj bgaad yarisan daa. medeegee goe boditoi medej bichvel ug n
2013-05-26