
Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насыг нь хөнөөсөн ноцтой гэмт хэрэг баасан гаригаас бямба гаригт шилждэг шөнө гарчээ.
Хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад “Нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насыг хохироосон хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагад энэ тухай мэдээлэл өнөөдөр 09.00 цагт ирсэн. Одоогоор хамтарсан ажлын хэсэг гарч гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж, хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ