Шөнийн клубүүд зөвлөл байгуулжээ

img

Архидан согтууралтын эсрэг тэмцэхээр МЗХ-ны дэргэд "Шөнийн клубүүдийн зөвлөл" байгуулжээ. Тус зөвлөлд томоохон “River Sounds”, “Stella”, “Vegas”, “Strings”, “Max”, “iLoft”, “Lux Club”, “Mass”, “Edition Ocean” зэрэг шөнийн клуб нэгдэж, зөвлөлийг удирдан ажиллах даргаараа “Max” клубын гүйцэтгэх захирал Б.Мөнхсүхийг сонгожээ. Уг зөвлөлийг байгуулах болсон гол зорилго нь залуучуудын дунд стандартын шаардлага хангасан, зохистой үйлчилгээ хэрэглээг төлөвшүүлэх, шөнийн клуб ажиллуулах стандартыг батлуулах, мөн зохистой хэрэглээ, үйлчилгээ үзүүлдэг шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийг уртасгах, одоогийн мөрдөгдөж буй цагийн хяналтыг стандарт шаардлагын хяналтаар сольж, тодорхой үр дүнг гаргах зорилготойгоор байгуулагдсан гэнэ. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ