Ерөнхийлөгч талархал илэрхийллээ
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эх орныхоо төлөө амиа өгсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхийг уриаллаа. Тэрбээр Нэгдсэн Улсын аюулгүй байдлын төлөө амь насаа хайрлаагүй хүмүүс, тэдний ар гэрийг мартахгүй байхыг ард түмэндээ хандан хэлсэн байна.
Б.Обама долоо хоног бүр ард түмэндээ хандаж хэлдэг үгэндээ Америкийн цэргийн алба хаагчид шагнал урамшуулыг үл ойшоон, амь насаа үл хайхран баатарлагаар тэмцдэг хэмээн хэлжээ. Тэрбээр дээрх үгээ даваа гаригт тэмдэглэх Дурсгалын өдөрт зориулсан байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ