Зуслангууд ирэх сарын 10-нд амрагчдаа авна

img

Зуны дэлгэр цагт хүүхэд багачууд байгалын сайхан, цэвэр агаарт зөв боловсон, амралтаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн Хүүхдийн зуслангууд ирэх сарын 10-наас нэгдүгээр ээлжийн амрагчидаа авч эхэлнэ. Энэ жилийн хувьд зуслангууд долоо хоног амрахад бага ангийн хүүхдүүд 125, дунд ангийнхан 130, ахлах ангийнхан 140 мянган төгрөгийн үнэтэй байлгах саналаа холбогдох газарт нь ирүүлжээ. Одоогоор МХЕГ, ОБЕГ, НЭМГ, ЦЕГ-аас ажлын хэсэг гарч зуслангуудын бэлтгэл ажлыг шалгаж байна. Хүүхдийн төлөө үндэсний  газарт бүртгэлтэй 32 зуслангаас энэ зун 21 нь үйл ажиллагаа явуулахаар болсон. Шаардлага хангаагүй 11 зуслангийн үйл ажиллагааг зогсоосон байна. Манай оронд хувийн 11, төрийн байгууллагын  харьяа 5, халамж, асрамжийн төвийн харьяа  зуслан 3, ТББ-ын  дэргэд  2 зуслан бий. Хувийн болон  төрийн байгууллагын  харьяа  зуслангуудад  эрхийн бичиг борлуулна. Харин асрамжийн төвийн харьяа  болон ТББ-ын  дэргэдэх зуслангуудад  эрхийн бичиг борлуулахгүй юм байна.   Ингээд энэ зун үйл ажиллагаа явуулахаар болсон зуслангуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Зуслангийн нэр Байршил /км/ Харилцах утас  Цахим хаяг Хүүхдийн багтаамж
1 Нарлаг УБ Налайх Тэрэлж -60 км 99083378 www.narlag _zuslan blogspot.com 180-240
2 Нарс УБ СХД 18 км 95727446 99096109 180-240
3 Янзага УБ СБД Хандгайт 26 км 99112632 99196665 baramsaib@yahoo.com 180-240
4 Ундраа УБ СБД хандгайт 27 км 99044236 99112054 99072318 180-240
5 Жавхлант УБ Налайх Тэрэлж мэлхий хад 67 км 99096365 Gana_96@ yahoo.com 200-280
6 Цагааннуга Төв аймаг Батсүмбэр Сөгнөгºрийн ам 108 км 99163201 99030511 321066 91711221 obayanzul@ yahoo.com P.Bayasgalan @yahoo.com 180-220
7 Мөрөөдөл Төв аймаг Батсүмбэð сум 110 км 96656037 70130108 99805746 www.dream camp.mn 180-200
8 . Галакси УБ БЗД Гачуурт Баянтөхмийн ам 28 км 91916494 91916493 Galaxy_mgl Galaxy_mgl2005@yahoo.com 180-200
9 Сэлбэ УБ СБД бэлхийн ам 26 км 99195018 99151793 200-240
10 Өгөөмөр УБ Налайх Горхи тэрэлж 55 км 99117199 250-300
11 Нэг дэлхий 99051541 30-40
12 Хандгайт /ТЗУГ-нзуслан/   УБ СБД Хандгайтын ам 30 км 99196224 244570 childsek @yahoo.com 120 -200
13 Хилчин /ХЦУГ-ын харъяа / 95825485 120
14 Шонхор /БХЯ-ны харьяа/ Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон 120 км 99036028 200-240
15 Тэмүүлэл Багануур дүүрэг 99789474 100-150
16 Найрамдал УБ СХД 88110707 www.nairamdal.mn 520
17 Хараацай /ХАХТ-ийн зуслан/ УБ СБД Хандгайт 35 км 99948476 180-200
18 Од /халамжийн төв/ Төв аймаг Борнуур сум Ар толгой 110 км 99116768 120 -140
19 Нарны хотхон Сэлэнгэ Үнэгт өртөө 99854774 98984576 150-200
20 Цоглог Төв аймаг Батсүмбэр 120 км 88008870 70-80
21 Маргаашийн хөгжил УБ СБД Бэлхийн ам 26 км 99101315 99107986 40-45
  Зусланд амрах хүүхдүүд болон эцэг эхчүүд доорх зүйлсийг анхаарах хэрэгтэй.  Үүнд: 1.Эрүүл мэндийн хуудсыг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдлээр заавал бөглүүлэх, /энэ нь өөрийнхөө хүүхдийг үзлэгт хамруулах, бусад олон хүүхдийг урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой тул мөнгөөр бүгдийг шийдэхээс татгалзаарай/ 2.Эрүүл мэндийн дэвтрийг заавал өгч явуулах, 3.Төрсний гэрчилгээг хүүхдэд өгч явуулахгүй байх, 4.Нэг удаагийн, түргэн муудах хүнсний зүйлийг өгч явуулахгүй байх, 5.Хүүхдэдээ үнэтэй, чамин хувцас, гар утас, видео камер, аппарат, алт үнэт эдлэл өгч явуулахгүй байх, 6.Улирлын байдалд тохируулсан дулаан хувцастай явуулах (хүрэм, ноосон цамц, өмд, борооны цув, нарны малгай, усны гутал г.м) 7. Ариун цэврийн хэрэглэлийг бэлтгэн өгөх, (оо, сойз, гар нүүрийн алчуур шампунь, сам , ариун цэврийн цаас, салфетика г.м) 8.Ор дэрний цагаан хэрэглэл, 9.Хүүхдийнхээ суурь өвчний талаарх мэдээллийг зуслангийн захиралд заавал мэдэгдэх, нэн шаардлагатай эм , тариаг өгч явуулах зэргийг бэлтгэх үүрэгтэй юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ