Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн нутгийн зүүн хэсгээр 25-30 хэм, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна. Оройдоо эрс сэрүүснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ