
Тул загасыг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар мэргэшсэн эрдэмтдийн сургалтанд сууж, “Монгол тул” нөхөрлөлийг байгуулсан Архангай аймгийн Тариат сумын уугуул залуус сумандаа тул загасыг үржүүлэх,хамгаалах ажлыг зохион байгуулж байна.
Үүний хүрээнд залуус тус сумын Мөрөн багийн нутагт урсах Чулуут голын дагуух Баянбулаг хэмээх газраас Равдангийн булаг хүртэлх есөн километр газрыг хамгаалалтандаа авсан аж.
Улмаар Чулуут голын дээрх хэсэгт байх 10 орчим тулыг хамгаалж байгаа аж.
Дашрамд дуулгахад, тул загас нэг удаа 20000-50000 түрс шахдаг бөгөөд голын усанд үүнээс 2-3 хувь нь өсч, тул загас болдог гэнэ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ