Каннын наадмыг “Аделийн амьдрал” өнгөлөв
Каннын 66 наадмын шилдгүүдийн алдарт найруулагч Стивен Спилберг зарлалаа. Наадмын гол шагнал “Алтан дал модны мөчир”-ийг ижил хүйстний амьдралаар хийсэн “Аделийн амьдрал” кинонд олгожээ. Ижил хүйстний амьдралыг эрээ цээргүй харуулсан гэж шуугиан дэгдээсэн киноны найруулагч Абделатиф Кешиш, гол дүрийг бүтээсэн хоёр бүсгүйн хамт шагналын тавцан дээр гарч ирсэн байна. Тус кино олон улсын кино прокатад “Цэнхэр- хамгийн дулаахан өнгө” нэртэйгээр гарах аж.
Ах, дүү Коэны “Льюин Дэвисийн дотор” кино гран при хүртсэн бол Хятадын Жя Жанкийн “Нүглийн солбицол” шилдэг сценаритай киногоор шалгарсан байна. Шүүгчдийн нэрэмжит шагналыг Японы “Эцэг нь ямар байна. Хүү нь тийм байна” хүртжээ.
Нэр хүндтэй шагнал шилдэг эрэгтэй жүжигчнээр Америкийн ахмад жүжигчин Брюс Дерн, шилдэг эмэгтэй жүжигчнээр Францын Беренис Бежо шалгарчээ.
Наадмын хамгийн залуу найруулагч, Мексикийн Аманта Эскаланте “Эли” киногоороо шилдэг найруулагчаар тодорсон байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ