Интерполоор дахин нэг Монгол иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ
Дэлхий нийтээр эрэн сурвалжилдаг Интерполоор Монгол Улсын зургаан иргэнийг эрэн сурвалжилж байсан юм. Харин манай улсын дахин нэг иргэнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн харьяат Тогашбай овогтой Еркинийг эрэн сурвалжилж байна. Тэрээр 1985 онд төрсөн 27 настай. Еркин нь хулгайн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ