Төрийн ордонд хүүхдийн сэдэвт лекц уншина
Эх үрсийн баярыг угтаж хүүхдийн уран зохиолч, СГЗ Ж.Дашдондог өнөөдөр нэгэн сонирхолтой лекцийг унших гэж байна. Тэрээр Төрийн ордны Их танхимд 15.00 цагаас эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан “Хүүхдийн сэтгэлд хүрэх хамгийн дөт зам” нэртэй лекц уншина. Лекцэд УИХ-ын гишүүд болоод БШУЯ-ны төлөөлөл болон, бусад албаны хүмүүс оролцох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ