УМБГ, АТГ хамтран “Тавантолгой” тендерийн будлианыг шалгахаар болжээ
Өнгөрөгч сард УИХ дахь МАН-ын гишүүдийн зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар хэд хэдэн шалтгааныг тавьж байсан. Үүний нэг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ачиж, зөөвөрлөх хяналтын бүсийн 17 тэрбумын тендерт Ерөнхий сайд өөрийн дүү охины “Говь Фовер” компанийг ялуулсан асуудал юм.
Харин уг асуудлыг АТГ болон УМБГ хамтран шалгахаар болжээ. Учир нь МАН-ын ажлын хэсэг уг асуудлыг АТГ-т болон хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн. АТГ 19 хоногт багтааж хариуг өгөхөө мэдэгдсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгалт хийх үндэслэлтэй хэмээн үзсэн байна.
Мөн Г.Уянгыг мэдээллээ санаатай сольсон, өөрчилсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллага УМБГ шалгуулахаар болжээ. Тодруулбал, 17 тэрбум төгрөгийн тендерийн асуудлыг Авлигатай тэнцэх газар, иргэнтэй холбоотой буюу Г.Уянгын нэр, хаягаа өөрчилсөн асуудлыг УМБГ-аас шалгахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ