Хамгийн үнэтэй KIA

img

  Өмнөд Солонгосын KIA компани суудлын Quoris загварын машинаа хойд хөршийн маань зах зээлд гаргаж эхэлжээ. Анхны үнэ нь 1 999 900 рубль байгаа нь Оросын зах зээл дээрх хамгийн үнэтэй солонгос машин болж байгаа аж. Машиныг анх харахад BMW эсвэл Jaguar XF шиг сэтгэгдэл төрнө гэж шүүмжлэгчид хэлсэн байна. KIA компанийн ерөнхийлөгч Петер  Шрайер “Audi”-д ерөнхий дизайнераар ажиллаж байсан нь тусгалаа олж машин дорно зүгийн өнгө аясаа өөрчилж европжсон аж. Quoris 290 морины хүчтэй 3,8 литрийн хүчин чадалтай хөдөлгүүртэй. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ