Хаан үхлийн ирмэгт байгаа гэнэ
Саудын Арабын хаан 88 настай Абдалла ибн Абдель Азиз Аль Сауд клиник үхэлд орж байгаа тухай Ираны “Press TV” суваг Саудын арабын “Asharq Alawsat” сониноос иш татан мэдээлжээ. Хаанд амьсгалын аппарат залгасан бөгөөд зүрх, бөөр нь ажиллагаагүй болсон аж.
Абдалла хаан 13 удаа гэрлэсэн, 35 хүүхдийн эцэг юм. Өнгөрсөн оны наймдугаар сараас түүнийг үе залгамжлах Сальман ханхүү төрийн ажлыг нь явуулж байгаа аж. “Форбс” сэтгүүл Абдалла хааны хөрөнгийг 63,2 тэрбум ам.доллараар үнэлсэн юм. Тэрбээр алтаар чимэглэх Эр-Рияд метрог өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ