Д.Ганбат: Голомт банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

img

Монгол банкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбаттай ярилцлаа. . -Макро эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн байдал ямар байна вэ? -Монгол Улсын макро, санхүүгийн орчин хэвийн байна. Тухайлбал, жилийн инфляци 10.4 хувьтай, цаашид ч  эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасч, жилийн инфляци ирэх саруудад энэ оны зорилтот төвшин рүү буурахаар байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн, төсвийн урсгал тэнцэл 2013 оны дөрөвдүгээр сарын байдлаар 155.4 тэрбум төгрөгийн ашигтай байгаа, гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 49.2 хувиар буурлаа. Товчхондоо, үнэ ханш, эдийн засгийн өсөлт зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд энэ онд эерэг үр дүнтэй байх хандлага ажиглагдаж байна. Банкны салбарын тухайд өнгөрсөн жилүүдэд бий болсон өсөлт үргэлжилж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, банкны системийн нийт актив 2013 оны дөрөвдүгээр сарын байдлаар 12.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс нийт актив 36.8 хувиар, нийт өөрийн хөрөнгө 37.8 хувиар, нийт хадгаламж 17.9 хувиар, нийт зээлийн өрийн үлдэгдэл 30.8 хувиар тус тус өсч, харин чанаргүй зээлийн нийт багцын 2.2  хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар буурсан байна. Түүнчлэн хөрвөх активын хэмжээ 4.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буюу 44.8 хувиар өссөний үр дүнд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 37,9 хувьтай байгаа нь Монголбанкнаас тогтоодог шалгуур үзүүлэлт (25 хувь)-ээс даруй 12.9 нэгж хувиар өндөр байна. Өөрөөр хэлбэл, манай банкууд мөнгөн хөрөнгийн гэнэтийн гарах урсгалд хөрвөх чадварын эрсдэлд орохгүй байх дархлаатай байгааг харуулж байна. Дээрх үзүүлэлтүүдээс харахад өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкны хувьд санхүү, төлбөрийн чадвар хэвийн сайн байгаа гэж ойлгож болно. . -Банкуудын дүрмийн санг 16.0 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэх талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал хоёр жилийн өмнө гарсан. Энэ асуудал ямар шатандаа явна вэ? -Банкны салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, эдийн засгийн өсөлттэй уялдуулан банкуудын томрох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 16 тэрбум төгрөгт хүргэх шийдвэрийн биелэлт сайн байгаа. . -Хэвлэлээр Голомт банктай холбоотой маргаан цацагдах боллоо. Голомт банкны үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигч Л.Болдын өмгөөлөгчийн зүгээс Монголбанкны Ерөнхийлөгчид хандаж захидал хүртэл бичсэн байсан. Уг захидалд бичсэн асуудлууд хэр үндэслэлтэй вэ? -Хариуцлагатайгаар мэдэгдэхэд Голомт банкны үйл ажиллагаа хэвийн байгааг хэлмээр байна. Голомт банк нь 2013 оны дөрөвдүгээр сарын байдлаар 2.6 их наяд төгрөгийн активтай, 2.4 их наяд төгрөгийн эх үүсвэр, 250 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Монгол Улсын банкны системийн 21 хувийг бүрдүүлдэг системийн нөлөө бүхий томоохон банкны нэг. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр нийтлэгдсэн асуудлууд нь Монголбанкнаас жил бүр хийдэг ээлжит шалгалтуудаар урьд өмнө шалгагдаж байсан бөгөөд банкны үйл ажиллагаа, санхүү, төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд нөлөөлөх, ноцтой зөрчил дутагдлууд илрээгүй болно. Харин асуудлын гол нь тус банкны томоохон хувь нийлүүлэгч компанийн эздийн хооронд үл ойлголцол, дотоод зөрчил үүссэн байж болзошгүй бөгөөд энэ нь тухайн банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдад аливаа нэгэн сөрөг үр дагавар үүсгэхгүй гэж үзэж байна. . -Голомт банкны харилцагч хадгаламж эзэмшигчдэд хандаж Монголбанкны зүгээс ямар мэдээлэл өгөх вэ? Монголбанкнаас гаргасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд Голомт банкны хувьд ямар байгаа вэ? -Голомт банкны хувьд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж ажиллаж байгаа. Тухайлбал, 2013 оны дөрөвдүгээр сарын байдлаар банкны эрсдэл даах чадварыг харуулдаг өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт тус банкны хувьд Төв банкнаас тавьж буй шаардлага (12-13 хувь)-аас өндөр буюу 14.6 хувь, төлбөрийн чадварын үзүүлэлт Төв банкнаас тавьж буй шаардлага (25 хувь)-аас 16.4 нэгж хувиар өндөр буюу 41.4 хувьтай байна. Энэ нь тус банкны төлбөрийн чадвар хангалттай өндөр байгааг харуулж байна. Банкны системийн тогтвортой байдалд хяналт тавьдаг Төрийн байгууллагын хувьд Голомт банкны үйл ажиллагаа хэвийн байгаа гэдгийг дахин хэлье.

.

Б.ЭНХЭЭ Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

www.oronsuuts.com:
www.oronsuuts.com Үл хөдлөх хөрөнгийн портал сайт. Шинэ орон сууц, 100 мянган айлын дахин төлөвлөлт, мэдээ мэдээлэл, тендер, үл хөдлөх хөрөнгийн зар гэх мэт мэдээллийг та манай сайтаас үзэх боломжтой.
2013-06-21
asuult:
dampuurval zeeltei humuus ni yadag yum bol?
2013-05-29
Turuu:
neg l bish ee nisehyn daatgalyn mungu solongyn golomtoos garsnaas uudeltei gesn shuu .medeegui yu ch baig aa yum bil ee.naidvartai yum bol yund aa hoorondoo hereldeed bga yum be de tegeed ain
2013-05-28
бодооч:
golomt bank dmpuujahgui e. Naad tsuurhalaas jin bolj olon hunii ami amidarlaa holboson ter tom baiguullaga hyamrah n bn. Monoglchuud iim teneg shde yamarj bank buh hun munguu avchihval damuurna bizdee. itgeltei bankiig dampuuruulah gj munguu ttahaar urailj bui hun mongol ulsiig ter chigeer n hyamraah bodoltoi bh shiv
2013-05-28
зочин:
за яамай даа
2013-05-27
Irgen:
Mongolbank Anod bankiig uil ajillagaa ni heviin yavj baigaa l geed baian dampuurchihsan shuu dee.
2013-05-27
ТЭШИ:
Anod bank ingej ehleed l 7 honogiiin daraa l zam ni shuluudsan sh dee
2013-05-27
[oiiut:
ардчилалынхан худлаа дампууруулж хувааж идээд ард түмний татвараар хаах зорилго той биш үү
2013-05-27
Ogii:
Bank aar togloh ayultai shuu, hamaagui ingej tsuurch bolohgui, undesnii hemjeenii bank hundervel ulsaa chirne, bid zarim yumand ul suuritai baih heregtei.
2013-05-27
Бас зөвлөмж:
Сайн Банк болоод л дампуурлаа гээд шуугих уу? АНОД Банкны араас явлаа даа хөөрхий....
2013-05-27
golomt:
Golomt sain bank shuudee.
2013-05-27
ТЭШИ:
Anod bank ingej ehleed l 7 honogiiin daraa l zam ni shuluudsan sh dee
Зөвлөмж:
Голомт Банк дампуурах бололтой! Хадшаламжаа татацгаа иргэд ээ!!!
2013-05-27