
Дархан-Уул аймагт өнгөрсөн бямба гаригт нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насанд халдсан хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хохирсон гэр бүл өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Дархан-Уул аймгийн төвд шилжин суурьшжээ. Тэднийд өндөр настай ээж нь хүүтэйгээ, хоёр ач охиныхоо хамт амьдардаг байсан бөгөөд цагдаагийнхныг хэргийн газарт очиход охид аавынхаа хамт газар дээрээ амиа алдсан, өндөр настай эх нь хүнд шархадсан байжээ. Амь насаа алдсан дөрвөн хохирогчийн хоёр нь дунд сургуулийн сурагч хүүхдүүд байсан.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хүн амины хэргийг шалгаж, бүхий л сэжиг таамгийн хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Гэр бүлийн дөрвөн хүний гурав нь газар дээрээ нас барсан, өндөр настай ээж нь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Одоогоор харгис этгээд юуны учир олон хүмүүс аминд хүрсэн нь тодорхойгүй байна. Гэмт хэрэгтнийг амиа хорлосон эсэхийг одоогоор яаран мэдээлэх боломжгүй. Хэрэгт хамтарсан ажлын хэсэг гарч мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хэрэг тодорхой болсон цагт мэдээлэл өгнө” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ