ЭЕШ-ын шар хуудсыг тарааж эхэллээ
Монгол Улсын хэмжээнд энэ жил 43 мянга гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно. Харин өнөөдрөөс эхлэн сурагчдын суудлын хуваарь буюу шар хуудсыг тарааж эхэлсэн байна.
2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж байгаа төгсөгчид өөрсдийн сургуулиар дамжуулан энэхүү эрхээ авна. Харин өмнөх оны төгсөгчид энэ сарын 27-30 ны өдөр “Чингис хаан” дээд сургуулийн байранд очиж хуваарь болон шар хуудсаа авах юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ